Харвардын их сургууль азиудыг ялгаварлан гадуурхдаг

АНУ-ын Хууль зүйн яам Харвардад элсэхэд үндэстнээр нь ялгаварлан гадуурхдаг гэх хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ тухай “The Wall Street Journal”-д бичсэн байна.

Энэ тухай анх “Шударга элсэлтийг дэмжигч оюутнууд” ашгийн төлөө бус байгууллага мэдээлжээ. Оюутны хөдөлгөөнийхөн ч сургуулийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргахад бэлэн болоод байна. Тэдний мэдэгдсэнээр Харвардын их сургууль ази төрхтэй элсэгчдийг аль болох авахгүйг хичээдэг гэнэ.

Сүүлд нь Хууль зүйн яам тус их сургуулиас шаардлагатай бичиг баримтын жагсаалтаа гаргаж өгөх, ялгаварлан гадуурхдаг байж болзошгүй үзэгдлийг зогсоохыг шаарджээ. Ингэхдээ Америкийн их сургуулийн өмгөөлөгчид шаардлагатай бичиг баримтаа гаргаж өгөх хугацааг аль хэдийн хэтрүүлсэн гэжээ.

Хэрвээ Харвард энэхүү мэдээллийг няцааж чадахгүй, буруутай болох нь батлагдвал төсвийн санхүүжилтээсээ хасагдах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ-ын хуулиар төсвийн мөнгө авдаг байгууллагууд арьс өнгө, үндэстний шинжээр нь ялгаварлан гадуурхах эрхгүй байдаг ажээ.

6 thoughts on “Харвардын их сургууль азиудыг ялгаварлан гадуурхдаг

  1. ОЛИГОР ХҮҮ 2017-11-23 14:50 at 14:50

    ӨӨ ХАРВАРД ЧИНЬ ХӨГИЙН СУРГУУЛЬ ЮМ БАЙНА. СУРАХАА БОЛИХООС…

    Хариулах
    1. Харвардын оюутан 2019-06-25 16:27 at 16:27

      1000 сонсохоор 1 үз гэдэг биздээ.

      Хариулах
  2. Иргэн 2017-11-23 15:04 at 15:04

    Нөгөө Жек Ма ч орж чадаагүй гээ биз дээ , тэгэхээр үнэн байх магадлалтай

    Хариулах
  3. fucker 2017-11-23 23:09 at 23:09

    fucking american cants bastard school

    Хариулах
  4. Mongol 2017-11-24 08:51 at 08:51

    Za daa nadad yu ch medegdeegui. Suraad l tugsux gej bn. Xudlaa bas tsuurax yum aa …

    Хариулах
    1. Нэргүй 2019-07-08 01:20 at 01:20

      Тэгвэл how to study in Harvard?

      Хариулах

Харвардын оюутан-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн