Хойд Солонгосын хатуу дэглэм, харгис дарангуйллыг биеэрээ нотлон харуулсан цэрэг Өмнөд Солонгосын эмнэлэгт ухаангүй байсан бол саяхан эмч нартай харилцаж эхэлжээ Тэрбээр ухаан орсон эхэн үедээ эмч нартай нүдээ анивчих дохиогоор харилцаж байсан гэнэ. Дараа нь ярих чадвартай болж, эмч нараас тус улсад байна гэдгээ сонсчээ. Гэсэн ч эргэлзсэн цэрэг үүнийгээ батлах гэж К-поп дуу сонсуулахыг хүссэн байна. Албаныхан оргодол цэрэг яагаад поп дуу хөгжим сонсгохыг хүссэн шалтгааныг сонирхож байгаа гэнэ. Тэд хил дагуу явуулдаг суртал нэвтрүүлгийн чанга яригчууд түүнийг оргоход нөлөөлсөн байх гэж таамаглажээ. Өмнөд Солонгосын арми хоёр Солонгосын хил дагуу хүчтэй чанга яригчууд байрлуулж, Өмнөдийн сүүлийн үеийн дуу хөгжим тоглуулан Хойд Солонгосын иргэдэд нөлөөлөхийг оролддог аж.
Эмч нар түүний биеэс зургаан сум салгаж авсан бөгөөд гэдэснээс нь маш урт шимэгч хорхой, эрдэнэшиш гаргаж цэвэрлэсэн юм.
Оргодол цэрэг автомашинаар хилийн шугамд тулж ирсний дараа машинаасаа бууж зугтсан бөгөөд хилийн харуулууд араас нь олон удаа буудсан байдаг. Түүний оргож буй бичлэг олон нийтэд ил болоод буй.