Гарчигнаас хараад л та өөрийн нас, бие махбодын нас хоорондоо зохицохгүй байж болдгийг мэдсэн биз ээ.
Та нэг дасгал хийгээд бие махбоддоо хэр хөгшрөлт явагдаж байгааг мэдэх боломжтой. Эхлээд булчингаа халаад хөнгөхөн дасгал хийгээрэй. Дараа нь доош тонгойж, гараа шаланд хүргэхийг хичээгээрэй. Энэ үед хөлөө өвдгөөр нь нугалахгүй бөгөөд нуруу цэх шулуун байх ёстой. Ингээд гарын алгаа аль хүртэл сунаж байгааг тогтоож аваад хэвийн байрлалдаа орж болно.
Тестийн хариу
20-25 нас
Гарын алга шалан дээр бүтэн хүрсэн байх бөгөөд өвдөг шулуун, биеийн булчингууд ямар нэгэн илүү ачааллыг мэдрэхгүй байх ёстой.
25-38 нас
Хурууны үзүүрээрээ шаланд хүрсэн байх бөгөөд өвдөг бага зэрэг нугарсан байна. Ерөнхийдөө энэ дасгал ямар нэгэн тавгүй байдал үүсгэхгүй байх ёстой.
38-50 нас
Хурууны үзүүр тавхайн дээд хэсэгт хүрсэн байх бөгөөд өвдөг нугарсан, булчингуудад бага зэргийн ачаалал мэдрэгдэж, аль болох хурдан дээш болохыг хүснэ.
50-иас дээш нас
Гарын алга тавхайн хүрэхгүй, доошлох тусам өвдгөөр нугарч, тонгойсон байдалд тав тухгүй байна.
Хэрвээ та гарсан үр дүндээ сэтгэл дундуур байвал айж түгших хэрэггүй. Өдөр бүр 30 удаа доош тонгойгоод байхад сарын дараа гэхэд л та сюрприз хүлээн авах болно. Төвдүүд хүний залуу нас элэгний эрүүл мэндээс хамааралтай, энэ нь уян хатан чанартай холбоотой гэж ярьдаг. Харин хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маяг зөвхөн булчинд төдийгүй дотоод эрхтнүүдэд ч сөргөөр нөлөөлдөг нь нууц биш. Тиймээс өдөрт 30-аас доошгүй удаа ингэж тонгойсноор бүх биеийнхээ булчин, шөрмөсийг чангалж сурна.
Бас нэг сайн мэдээ нь уян хатан чанарыг аль ч насанд хөгжүүлэх боломжтой.