ОХУ-ын хилийн бүс нутагт цас их орсоноос болж Баян-Өлгий аймаг руу олон тооны аргаль хонь нүүдэллэн иржээ. Тус аймгийн хилийн бүст аргаль хонины тооллогыг өнгөрсөн сарын 12-27-нд хийх үеэр 1891 толгой болж илүү өссөн дүнтэй гарчээ. Мөн Увс аймгийн нутагт 1489 толгой, нийтдээ 3380 толгой аргаль хонь тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн оны тооллогын дүнтэй харьцуулахад 680 толгойгоор өссөн үзүүлэлт аж. Мөн өмнө нь тааралдаж байгаагүй урттай, үзүүр хэсэгтээ цагираг үүсгэн махиралдсан эвэртэй угалз (эврийн урт нь 65-аас багагүй инчтэй) Баян-Өлгий аймгийн нутагт хэд хэдээрэээ тааралдсан аж.

Баян-Өлгий аймгийн нутагт тоологдсон 464 угалзны 44.4 хувийг, Увс аймгийн нутагт тоологдсон 326 угалзны 38.6 хувийг найм ба түүнээс дээш насны хөгшин угалз эзэлж байна.

 

By updown

6 thoughts on “ОХУ-аас ховор угалз, аргаль нүүдэллэн иржээ”
  1. Хөгширсөн угалзнуудыг гадаадынханд өнпөр үнээр агнуулж орлого олох хэрэгтэй.

    1. ЮУН ОРЛОГО ОЛОХ ГЭЖ? БАЙГАЛИАР НЬ БАЙЛГА Л ДАА. ЧАМТАЙ ЧАМГҮЙ БАЙГАЛЬӨӨРӨӨ ЗОХИЦУУЛДАГ ЮМ. ААВЫГАА АФРИКТ АВААЧИЖ БУУДУУЛАХААС Ч БУЦАХГҮЙ НӨХӨР ҮҮ ЧИ ЧИНЬ

  2. Хамаагүй Буун дуу гаргаад байвал дайжаад Тува руу бөөнөөрөө гараад аль ч гүй болно шүү тэрийгээ маниар заалгахгүй байлгүй дээ

  3. ЮУН ОРЛОГО ОЛОХ ГЭЖ? БАЙГАЛИАР НЬ БАЙЛГА Л ДАА. ЧАМТАЙ ЧАМГҮЙ БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛДАГ ЮМ. ААВЫГАА АФРИКТ АВААЧИЖ БУУДУУЛАХААС Ч БУЦАХГҮЙ НӨХӨР ҮҮ ЧИ ЧИНЬ. ЭХНЭРЭЭ Ч ЭРЛЭГТ ЯВУУЛЧИХАЖ МАГАДГҮЙ ЭВГҮЙ ГАР БАЙНА ДАА ЧИ

  4. TENEG MONGOLIN TOLGOID HAMGIN TURUUND YAAJ BUUDAJ ZARAHAAL BODNO.UURUUSUU DOR TURULTUN GEMGUI AMITADIG YARGALJ HUNII HUNII MUU HUJAAGIN DOOR ORJ BUHULZUJ YAVAH TAVILANTAI HUNGIIN HOGNUUD.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн