Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамнаас даваа гарагт тус улс улсын тахианы бүх аж ахуйд 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Энэ нь H5N6 шувууны ханиадны вирус тархахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм байна.
Тус яамны мэдээлснээр Чолла-Пукто мужийн нэгэн фермийн нугас саяхан H5N6 вирусээр халдварлагдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэнэ. Тиймээс тус фермийн 12.3 сая шувууг устгаж, ойр орчим 10 км-ийн радиуст хорио цээрийн бүс тогтоосон байна. Фермийн ойролцоох хорио цээрийн дэглэм долоо хоногийн турш үргэлжлэх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр шувууны ханиад нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр үүсдэг шувууны вирусын халдвар өвчин. Зарим тохиолдолд энэхүү халдвар нь хүмүүст болон бусад амьтдад тархдаг юм байна.
Эх сурвалж: РИА Новости