Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сексээс болж нас барах нь 11 дахин их байдаг аж. Энэхүү дүгнэлтийг Германы судлаачид гаргажээ.
Майн Франкфуртын их сургуулийн мэргэжилтнүүд таамаглалаа батлахын тулд бэлгийн харьцааны үеэр амиа алдсан тохиолдлуудыг судалсан байна.
Тэд сүүлийн хэдэн арван жилийн задлан шинжилгээний 38 мянган тохиолдолд дүн шинжилгээ хийгээд, сексээс болж нас барсан гэх 99 тохиолдол илрүүлжээ. Гэтэл эдгээрээс найман эмэгтэй л таашаал авах үеэрээ нас барсан бол бусад нь эрчүүд байсан гэнэ.
Үүнээс гадна хамтрагчаа араар тавьж, өөр эмэгтэйтэй бэлгийн хавьталд орох үеэр нас барах эрсдэл нэмэгдэж байв. Тэдгээр эрчүүдийн тал хувь нь өөрөөсөө дүү эмэгтэйн өвөрт нас баржээ.
Сексээс болж нас барсан эрчүүдийн дундаж нас нь 57.2 байв. Ялангуяа илүүдэл жинтэй, судасны хана хатуурах зэрэг хүнд өвчтэй эрчүүд ийм эрсдэлд ордог байна. Нас дээр гарсан энэ эрчүүд зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрх судасны бусад өвчний улмаас сексийнхээ үеэр амьсгал хураажээ.