Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 4000 орчим өрхийг орон сууцжуулах боломжтой – updown.mn

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 4000 орчим өрхийг орон сууцжуулах боломжтой

Хүйтний эрч чангарч,  нийслэлийн иргэд утаандаа дарлуулж эхэллээ. Үе үеийн Ерөнхий сайд, эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санаачилан  хэрэгжүүлсэн ч аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. Өнгөрсөн хугацаанд “утаа”-нд нийт 135.5 тэрбум төгрөгийг залгиулсан байдаг. Үүнд, гадны өндөр үнэтэй утааг бууруулах цахилгаан халаагуур, тоног төхөөрөмж, утаагүй зуух зэрэгт бүтэлгүй туршилтууд багтана. Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт жагсаж буй гол шалтгаан нь гэр хорооллын өрхүүдийн нүүрсний  хэрэглээ гэдэгт хэн ч маргахгүй.

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц бол дэд бүтцийн өөрчлөлт, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах юм.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал тулгамдсан  асуудал болоод буй. Гэтэл зах зээл дээр 80 мянган орчим барилга баригдсанаас 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орж, эзнээ хүлээж бай. Харин нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа юм. Эзнээ хүлээж байгаа эдгээр орон сууцанд иргэдийг хамруулахын тулд ипотекийн зээлийн төрлийг өөрчлөх шаардлагатай болохыг Барилга хот байгуулалтын яамын сайд Х.Баделхан хэлж байв. Иргэдийн хувьд урьдчилгаа 30 хувиа төлөөд байранд орох нь сүүлийн жилүүдэд цөөрсөн аж. Харин Монголбанк өмнө нь олгогдсон  зээлийн эргэн төлөлтөөр дахин зээл олгох боломжтой. Урьдчилсан тооцоогоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлт 200 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдөх бөгөөд энэ  мөнгөөр эргэн ипотекийн зээл олгож, ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой юм байна.

6 thoughts on “Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 4000 орчим өрхийг орон сууцжуулах боломжтой

  1. z 2017-11-20 10:33 at 10:33

    bi 40 say zeelj bairand orson 3 jil garan 20 sayiig tolson bhad undsen zeelees 4 say l hasagdsan bna estoi shuldag yum bnaa

    Хариулах
  2. 8% zeeltei 2017-11-20 10:50 at 10:50

    heleed iy gehev byyr durgyi hyreed bhiin yadaj zeeliin hyygee uridchilj avdagaas uur arga bdaggyi iym bol hyyg ni buuruulaad 5% bolgoj bolmoor l iym, ynen aimaar iym aa ard tymnee l shulaad bh iym

    Хариулах
  3. Зочин 2017-11-20 11:03 at 11:03

    ер нь ажил амьдралаа авч явах гэж зүтгэж хөдөлмөрлөсөн, хичээсэн хүмүүс нь хохироод арчаагүй хүмүүс нь завшдаг нь шударга биш бна даа .Гэр хороололд очоод хогоо түлээд ажилгүй суувал төрөөс шинэ байр үнэгүй олдох юм шиг бна шүү хүмүүсээ

    Хариулах
  4. зээл авагч 2017-11-20 11:20 at 11:20

    үнэндээ бид зээлийн өндөр хүүнд дарлуулж баина гэтэл гадаадад ажиллаж байгаа хүн урьдчилгаа төлбөрийг өгөөд 8% ын орон сууцны зээл авъяа гэхэд банкууд өгөхгүй харин харина өндөр хүүтэй зээл ав 8% боломжгүй гэдэг тэгэхээр бид орон сууц авч чадахгүй нь үүнийг дарга нар мэддэг боловуу,

    Хариулах
  5. МГЛ 2017-11-20 19:01 at 19:01

    Монголын банк гэж мөнгө хүүлэлтийн арга зүйгээр мэргэшсэн ломбарднууд, дэлхийд ийм өндөр хүүтэй банк байхгүй. Ард түмнээ бодож байга бол гадны банкыг бодлогоор оруулж ирэх хэрэгтэй. Үндэсний дотоодын банк нэрээр халхавч хийгээд мөнгө хүүлээд байж боломгүй юм…

    Хариулах
  6. зочин 2017-11-21 11:53 at 11:53

    Ипотекийн зээлийн хүү 8% байгаа нь их өндөр. Банкууд хүний хэрэгцээг ашиглаад ипотекийн зээлээр авч байгаа байрны үнэ бараг нугарч төлөгдөж байна. 37 саяын үнэтэй байрыг 8%-ийн ипотекийн зээлээр авахад зээлийн хүү нь 20 жилд 70-н хэдэн саяыг төлөхөөр байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулаад ядаж 5% болгож болдоггүй юм уу. 3 жил 11 саяыг төлөхөд зээлээс дөнгөж 3 сая төгрөг хасагдаж байна. Хошин шогийхон байрны зээлээ төлж дууссаны баяраа тэмдэглэж байна гээд Аглуу уйлж байдаг. Амьдралд энэ үнэн шүү

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн