“Сэтгэлзүйг эмчилэх байгалийн хүч”
Байгаль болон байгалийн элемэнтүүд хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой юм. Байгаль болон ус, гал, агаар, шороо гэх мэт элемэнттэй харилцах мэдрэмж нь бидний хувьд амьдралдаа зайлшгүй заавал мэдэрч, хэрэглэж байх ёстой хэрэгцээт мэдрэмж болон үйлдэлүүд гэдэгийг бид заримдаа мартдаг.
Мөнгө бодож стресст ороод байгаа болхоор мөнгө л олох ёстой гэж боддог ч,стресст хэт автсан хүн мөнгө олох гэсэн хүслээ стрессийн нөлөөнд байгаа үед сайн гүйцэлдүүлж чаддаггүй. Учир нь стрессээс болоод, бид юманд төвлөрч чадахгүй, зөв бодож чадахгүй, тэвчээргүй зан гаргах гэх мэт байдалд ордог тул, ямар ч ажил бизнес хийсэн төвөг учирч эхэлдэг. Тэгэхээр мөнгөнөөс болж стрессд орсон байлаа ч гэсэн мөнгө амжилттай олохын төлөөх урьдчилсан нөхцөл нь, эрүүл сэтгэлзүй, эрүүл мэдрэмжтэй байх асуудал мөн. Мөнгө бизнесийн амжилт ч бай, гэр бүлийн харилцааны амжилт ч бай, аль аль нь эрүүл бие махь бодь, эрүүл сэтгэлзүйгээс хамаарна. Хэрэв сэтгэл болон сэтгэлзүй эрүүл байх юм бол бие мах бодь дагаж эрүүлждэгийг бид шинжлэх ухаанаар нотолсон байгаа. Хорт хавдарын эцэсийн шатанд хүртэл өвдсөн хүн, сэтгэлийн тайван байдал, эерэг жаргалтай сэтгэлээсээ болж амьдралд буцаж ирсэн тохиол олон гарч байдаг.
Биеэ эрүүл болгохын төлөө заавал үнэтэй эмчилгээ, хүчтэй эм тариа хэрэглэх, дээр нь бас сэтгэлээ засахын төлөө дандаа сүр бадруулж тансаг төлбөр төлж, гадаадын улс руу аялах зэрэг нь хүн болгоны хийж чадах ажил биш. Тэгээд мөнгөтэй нь амьдараад мөнгөгүй нь үх гэдэг ухаалаг бус сэтгэлгээнд бүгд автаж амьдрах уу гэвэл мэдээж тэгэж болохгүй. Бид урт насалж, эрүүл байх аргыг өдөр тутамдаа хайж байх ёстой. Эрүүл сэтгэлзүй, эрүүл бие мах бодийг хамгаалах аргыг бид орчин нөхцөлөөс, байгалаас, төрөлх чанараасаа олж чадаж, олсон аргаа ашигтай хэрэглэх тал дээр сахилага баттай зуршилтай болох нь чухал юм.
Байгаль дээр орших хамгийн чухал хоёр элемэнтийг бид мэдрэмжийн эмчилгээний хэрэгсэл болгож авч үзье. Үүнд бид Ус болон Галыг сонгож авбал сонирхолтой юм. Ус болон галаар бид хэрхэн өөрсдийгөө эрүүл бөгөөд эерэг сэтгэлзүйтэй байлгаж болох талаар доор өгүүлэх гэж байна.
Ус ба Сэтгэлзүйн засал:
Ус бол амьдралыг тэтгэх наньдин бодис юм. Усгүй явах нь хоолгүй явахаас илүү хортой нөлөө үзүүлдэг гэдэгийг бидний бие мах бодь өөрөө мэддэг. Үхэгүйн тулд ус уух нь бидний амин хэрэгцээ байдаг бол энэ хэрэгцээнээс гадна бид усыг сэтгэлзүйн засал талаас яаж мэдэрч хэрэглэх ёстой талаар бид ярицлая.
Их ус уух
Ус дутагдсанаас бол бие мах бодь бүхэлээрээ маш их хямардаг. Бага ус уух, тамхи их татах, кофе цай их уух, давс хурц амтлагчтай хоол их идэх, стресст их орох гэх мэт шалтгаанаар, биендд ус дутагддаг. Ус дутагдах гэдэг үзэгдэлд хүүмүүс тоомжиргүй ханддаг боловч эндээс бүх төрөлийн өвчин үүсэж болно. Ходоодны өмнө үү үүсэх нөхцөл ч бас эндээс тавигдах боломжтой. Учир нь хурц амттай хоол, хэт их кофе гэх мэт хүнс ундаа хэрэглээд, ходоодоо цэвэрлэж ус уухгүй байх нь ходоодыг бохирдуулж, үрэвсэл үүсгэн, аяндаа энэ үрэвсэл нь архагшиж, хамгийн аюултай байдалд хүрэх дээрээ тулах юм бол хорт хавдар болох боломжтой.
Үүнээс гадна ус дутагдах нь мэдрэлийн ажиллагаанд шууд нөлөөлдөг. Хараа сулрах, тархи удаан ажиллах, уур хүрэх, стрессийн мэдрэмж төрөх гээд мэдрэлийн үйл ажиллагааг тайвшруулдаг хамгийн чухал бодис нь дутагдсаны улмаас, хүний ухаан санаа, уураг тархи, мэдрэл тэр чигээрээ хурцаар хямардаг. Заримдаа хүмүүс өөрийгөө маш их стресстэй байна гэж боддог боловч, үнэндээ сэтгэлийн бодит зовлон байхгүй, зүгээр л ус дутагдсан байдалд байдаг. Хэдэн аяга ус тайван суугаад уусаны дараа ийм маягын стресс шууд тайлагддаг.
Мөн арьс үсний гоо сайхан нь ус дутагдсанаас бол маш их гэмтдэг. Усны дутагдал арьсанд шууд нөлөөлж, хөгшрөлт, хуурайшилт үүсгэнэ. Үс бол усны дутагдалаас бол, дарайж хуурайшин, хагтаж цайрах хүртэл шинж тэмдэг илэрдэг. Гадаад үзэмж муу байгаагаас болж хүний сэтгэлзүй, өөртөө итгэх итгэл шууд буурдаг. Тиймээс зөвхөн ус дутагдах гэдэг үзэгдэл маань маш олон аймшигтай үр дүнг ар араасаа дагуулдагыг уншигчид маань заавал чухалчлан анхаарах ёстой юм.
Ус их уух нь бидний мэдрэлийг шууд тайвшруулж, арьс үүсийг сэргээж өнгөлөг болгон гоо сайханд шууд нөлөөлж, ходоодыг цэвэрлэж хоолны дуршил сайжруулж, элдэв төрөлийн архаг өвчинөөс хүчтэйгээр хамгаалж байдаг. Тиймээс бид өдөрт хамгийн багаар бодход дунд зэрэгийн хэмжээний шилэн аягаар, арван удаа буцалгасан цэвэр бүлээн усыг ууж байх зайлшгүй шаардллагатай байдаг.
Усанд орох
Усанд орох үед бид нэгэн төрөлийн чухал эмчилгээг өөртөө хийж байгаагаа мэдэхгүй тохиолдол байдаг. Ус гаднаас биеийг тэтгэх нь тайвшруулж, цэвэрлэж, ариун тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэлзүйн талаасаа усанд орох нь өөрийгөө шинэчлэж, ариусгаж, тайвруулж,гоо үзэсгэлэнтэй болгож байгааг мэдрүүлдэг.
Усанд орохгүй байхын сөрөг үр дүн бол, бохирдолоос болж биенд эрүүл бус эвгүй мэдрэмж төрж, бусадтай харилцахдаа цэвэр бус байдалаасаа болоод өөртөө итгэлгүй байх, арьс бие мах бодь хуурайшиж хатуурах, үүнээс болж мэдрэл, оюун санаа тэр чигээрээ хямарч, тааламжгүй байдалтай болж ирэх гэх мэт үр дүнгүүд байдаг.
Усанд орох үед өөр нэг чухал байгалийн зөн совин хүнд төрж байдаг нь байгальтай шууд гүнзгий харилцаанд орж байгаагаа мэдэх тийм мэдрэмж юм. Голын ус, далайн усанд орох үед энэ мэдрэмж бүр ч илүү хүчтэй байдаг. Байгаль ээжтэйгээ шууд дотно харилцаанд орж, өөрийгөө нээж өгөх нь хүнд биеэ барихгүй чөлөөтэй байх мэдрэмж, хүрээлэн байгаа орчиноо сайн таньж мэдэх ухааныг бий болгодог. Үүнээсээ улбаалаад орчин цагын олон хүнд тохиолдох болсон хүрээлэн байгаа гадаад орчиноос айх мэдрэмжийг, биеээ байгалтайгаа дотно холбож байгаа энэ үйлдэл эмчилж өгдөг.
Тэгэхээрр сэлж чаддаг э сэх нь хамаагүй, заавал голын ус далайн усанд ойр ойрхон зайтай орж байх нь нэг төрөлийн бие сэтгэлийн ашигтай эмчилгээ байдаг.
Усны чимээ сонсох
Усны чимээг анхааралтай тайван сонсох нь мөн л нэг төрөлийн эмчилгээ болдог. Усны чимээ хүний сэтгэлийг тайвшруулж, бодолын хэмнэлийг зөв тэнцвэржүүлж өгдөг.
Гэхдээ хэрхэн яаж зөв маягаар усны чимээг сонсох вэ гэдэг нь хүний зөн билэг, бас зөв аргатай холбоотой байдаг. Төрөлх зөнгөөрөө бол бид усны чимээг аяндаа л анхааран сонсож, тайвширах чадвартай байдаг ч, өнөө цагын хэт завгүй нийгэмд амьдардаг хүмүүс байнга яарч ажилдаг байдалаасаа болоод, аливаа зүйл дээр сайтар төвлөрөх талаас чадвар нь буурсан байх нь элбэг үзэгдэл. Тиймээс байгалын үзэгдэлтэй зөв харилцах төрөлх зөнгөө ч бас алдаж эхэлдэг тал бий. Үүнд зөв маягаар усны чимээг сонсох арга бас ордог.
Усны чимээг сонсохдоо хэт хүчлэхгүй, тайван, аль болох төрөлх зөнгөөрөө сонсох хэрэгтэй. Энэ чимээнд эмчилгээний увдис нуугдаж байдаг боловч, үүүнийг сайтар гүнзгий олйгохын төлөө удаа дараагын дасгал, практик ажиллагаа хэрэгтэй байдаг.
Гэх мэтээр бид усыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, маш өргөн хүрээнд хэрэглэж болох бөгөөд, үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн, үнэтэй эмнэлэгийн эмчилгээ гэх мэт маш олон өндөр төлбөртэй зүйлсийн өгдөг үр дүнг бид зүгээр л байгаль дээр үнэгүй оршиж байгаа усаар нөхөж болох боломжтой байгаа нь харагдаж байна.
Гал ба Сэтгэлзүйн засал:
Гал бол усны адилаар бидний амьдралд хамгийн чухал бодисуудын нэг мөн. Галанд бид шууд хүрч чадахгүй ч, галын энерги, бас цул галан бөмбөлөг болох нарны нөлөөгөөр бид, энерги, эрч хүч, тайвшрал, дулааныг биендээ шингээж авдаг.
Галыг бид сэтгэлзүйн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнддээ эмчилгээний журамаар усны адил хэрэглэж болно. Галд дулаацаж, хоолоо болгож идэхээс гадна бид галыг ямар байдалаар мэдэрч хэргэлэх нь сэтгэлзүйн засал болж болдог тухай ярилцая.
Гал болон нарыг харах
Асаасан түүдэг галыг ширтэж суухад бидний сэтгэл сэргэж, тайтгарч байдаг. Энэ сэргээлт болон тайтгарал нь түүдэг галны гэрэл гэгээ, өөд тэмүүлж ассан хөдөлгөөнөөс бий болдог.
Түүдэг гал бол ихэвчлэн харанхуйн дунд асаж байгаа ганцаардмал гэрэл юм. Ийм гэрэл бидний мэдрэмжинд, хэдийгээр эргэн тойронд хүйтнэ харанхуй байх үе байсан ч, найдаж итгэх гэрэл дулаан хаа нэгтэй байж л байгааг сануулдаг гэж хэлж болно. Ганцаардсан үед, эсвэл зөвхөн дотор бодолдоо сайн төвлөрхийг бодох үед түүдэг галын хажууд суух нь бодолын дулааныг хамгаалж, анхаарлыг төвлөрүүлж өгдөг. Энэ нь стрессийг юмуу сэтгэлийн хэцүү байдалыг давж гархад чухал арга болдог талтай.
Мөн Нарыг ширтэх нь бидэнд маш чухал эмчилгээ гэдэгийг олон хүн харамсалтай нь мартсан байдаг. Нар бол нэг ёсондоо ертөнц дээр байгаа бурханы бэлэг тэмдэг гэдэг итгэл олон үндэстэний дунд байдаг бөгөөд хувь хүний санаанд нь ч энэ бодол төрөлхийн чанартайгаар аяндаа бууж байдаг. Ийм итгэл болон санаа сэдэл төрүүлэхгүй байхын араггүйгээр Нар биднийг ивээж, ертөнцийн гэрэлийг цацруулж байдаг бөгөөд, нар мандсаны дараа шөнийн харанхуйд байсан бүх хүнд бодол замхарч арилдаг явдал бидэнд байнга тохиолдож байдаг билээ.
Нарыг харах нь бидэнд түйдэг галыг харсантай харьцуулхад илүү сүрлэг, илүү том мэдрэмж төрдөг нь амьдралыг өргөнөөр харах, өөрийгөө бурхан юмуу сансарын хүчтэй хайр хамгаалалын дор байгааг мэдрэх мэпрэмж юм. Хэрэв бид бурхан болон ертөнцийн хайрийг мэдэрч байна гэдэгээ мэдрэх юм бол зориг орж, амьдрал итгэлтэй болдог төрөлх чанартай. Энэ нь мэдээж биднийг стресс, сэтгэлийн таагүй байдалаас гаргаж, сэтгэл сайн байх юм бол бидний эрүүл мэнд ч бас сайн болох нь эргэлзээгүй. Бие хүнд өвчтэй байх үед ч тэр Нарны гэрэлд өөрийгөө ээж, хэсэг таатай мэдрэмж авхад, үүнээс цааш хэсэг хугацааны дараа бие сэтгэл эрүүл мэт сэргэсэн байдагыг биеэр амссан явдал олон хүнд тохиолдсон л байгаа байх. Тэгэхээр Нарны элчээр эмчилэх эмчилгээг хэсэг мөчийн биш, өдөрт хэд хэдэн удаагын эмчилгээ болгож хэрэглэх юм бол үр дүн нь бас уртасах нь мэдээж. Харин энэ эмчилгээг хийхэд бидний тэвчээр болон итгэл дутагдаж байдаг талтай. Ер нь хэт сэтгэлзүйн хямралд автсан, эрүүлээр бодож харж чадахгүй байгаа хүнд байгальтай холбогдох төрөлх мэдрэмж суларсан байдаг. Үүнийг сэргээхийн тулд бид хэвшмэл дасгалыг байн байн хийж сурах нь чухал юм.
Галын элчээр биеэ ээж, дулаан хуримтлуулах
Галын өмнө биеэ ээх мэдрэмжийг мэдрэх нь биенд дулаан элч хуримтлуулж байдаг. Биендээ дулаан элчийг хуримтлуулах тусам бид эргээд хөдөлгөөн хийх хүсэлтэй, хөгжөөнтэй, эерэг энергийг дотороо цуглуулсан байдалтай болж эхэлдэг.
Хэрэв бие даарч бээрч, дулаан дутагдах юм бол бид хөдлөх тэнхэлгүй болдогын адилаар, биенд дулаан элч хангалттай байх нь биеийг орчин руугаа чөлөөтэй нээгдсэн байдалтай болгож, бусдад энерги өгөх болон бусадаас ирэх энергийн нээлттэй хүлээж авах байдал үүсдэг. Жишээ нь ахуйн амьдралын хөдөлгөөнтэй үүнийг зүйрлэх юм бол хоолгүй байгаа хүн бусадтай хоол булаацалдаж, хэнд ч юу ч өгөх сэтгэлгүй болж хувирах тал байхад, өөрийнхөө амьдралын хэрэгцээг бүрэн хангаж ирхэд, бусдад өгөх боломж бүрдэх байдал бас их тохиодогтой адилхан зүйл бие мах бодийн дулаан элч хуримтлагдах үед бий болж байдаг. Нэг ёсондоо өрөийнхөө хэрэгцээг хангасан хүн бусадтай харилцаа явуулхад илүү хялбар байж, харилцаа идэвхижих тусам нийгэмийн амьдрал болон ахуйн амьдрал сайжирч байдаг. Биеийн элч дулаан нэмэгдэх үед ч гэсэн төстэй байдал үүсэж, хүний биеийн энергийн солилцоо нэмэгдэж, энергийн хөдөлгөөн эрчимжиж, идэвхитэй болж байдаг.
Биеийн элч дулаан хангалттай байж, энергийн солилцоо зөв байх нь бие мах бодь болон сэтгэлзүйг эерэг таатай байдалд оруулж байдаг тул, энэ мэдрэмж бидэнд урт хугацаанд байнга хэрэгтэй блж байдаг юм.
Гэх мэтчилэнгээр бид байгалийн аргаар бие болон сэтгэлээ эмчилж, эрүүл байлгаж болох бөгөөд, байгалийн мэдрэмжээр урт наслах аргыг амьдралдаа ихээр хэрэглэж занших нь угаас бидний сурах мэдэх ёстой жам ёсны үүрэг мөн болов уу гэж бодож байна.
Нүд сэтгэлээ нээгээд, хорвоог бид өргөнөөр хархад, хаа сайгүй амьдралыг тэтгэх элч энерги, эм тан оршиж байдаг гэдэгийг зөнгөөрөө бид мэддэг ч, заримдаа амьдрал болгож ашиглахдаа хойргоших нь харамсалтай.
Хорвоо биднийг зовоохын төлөө биш, амьдруулж, хөгжүүлж, ойлгуулж, ухаан суулгахын төлөө оршиж байгааг мартах ёсгүй билээ.
Нийтлэлийг бичсэн Б.Цэцэгмаа
Жич:
Сансарын өгөгдөл болон сансарын энерги, арван хоёр ордны мөн чанар, ордууд амьдрал ажил дээр амжилт олход өөрийнхөө ямар чанарыг хэрэглэх ёстой, сансарын энерги арван хоёр ордны хэлбэрээр хүний амьдралд бууж ирэхдээ, эерэгжиж сөрөгжихийн учир, үүнийг хэрхэн тэнцвэржүүлж, энергийн сөрөгжилттэй тэмцэх талаар хийх үнэ төлбөргүй, танин мэдэхүйн сургалтанд та бүхэнийг 2017 оны 11 сарын 19 ний бүтэн сайн өдөр 12:00 цаг минутанд хүрэлцэн ирэхийг урьж байгаа шүү. Сургалт дээр өөрийгөө улам илүү таних, энергээ эрчимжүүлж өсгөх, сансарын ухаан болон сэтгэлзүйн ухаантай холбогдох боломж бидэнд бий болох болно.
Сургалтын талаар илүү мэдээлэл мэдмээр бол FB хаяг болон Пейж хуудасаар холбогдоорой.
Facebook-Tsetsegmaa Baasanjav
Пейж хуудас- Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б. Цэцэгмаа