Дэлхийд

Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Одод гэхээр бидний төсөөлөлд бүх л зүйл нь төгс төгөлдрийн туйл хүн санаанд буудаг. Үс гэзэг, нүүр будалт, хувцас гээд өөлөх зүйл огт байдаггүй мэт. Ингэж л бид алдартай жүжигчин, дуучин, моделиудын төсөөлдөг. Гэхдээ тэдэнд ч бас сул тал байдаг аж. Заримдаа тэд хөлийнхөө үсийг ч хусалгүйгээр улаан хивсэн дээгүүр алхдаг.

Линдси Лохан

785x465_0_5a98950b59e538436805a782041478c7@785x465_0xc0a839a2_21259994021510823052 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Линдси Лоханыг хамгийн хайш яйш од гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр загвар, эмэгтэйчүүдийн гоо сайхны асуудал дээр дандаа сүүл мушгидаг. Гадаад төрхөндөө ч олигтой анхаарал тавьдаггүй тэр үдэшлэгт хөлийнхөө үсийг харуулаад гүйх нь энүүхэнд.

Селин Дион

525x700_0_290805af166e011bb2d486dea5d6d569@525x700_0xc0a839a2_6458027611510823090 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Сайхан төрсөн Селин Дион ч энэ жагсаалтад орно. 2008 онд тэрбээр Токиод тоглолт хийх үеэрээ хөлийнхөө дээд хэсгийг хусах шаардлагагүй гэж бодоод гарч иржээ. Гэтэл тоглолтын үеэр энэ хэсгийнх нь үс босч, хар фон дээр илт харагдаж байлаа. Энэ явдлаас хойш Селин үргэлж хөлийнхөө үсийг хусаад гарч ирдэг болжээ.

Маим Бялик

785x465_0_805c5ffb79b1a5a968d5dc115c2ba2a9@785x465_0xc0a839a2_1454282501510823053 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

“Агуу дэлбэрэлтийн онол” олон ангит киноны од, феминист Маим Бялик хөлийнхөө үсийг огт хусдаггүй гэж нэг удаагийн ярилцлагадаа өгүүлжээ. “Хэрвээ охидод үсээ хус аа гэж хэн ч хэлээгүй бол үүнийг хийх байсан уу? Хэрвээ бид бидний төрөлх байдал, бие дээрх үсний тухай төсөөллөө өөрчилбөл хэн нэгэн сар болгон, долоо хоног бүр, бүр өдөр бүр үсээ хусах байсан уу?” хэмээн ярьжээ. Тэрбээр богино даашинз өмсөөд, хөлийнхөө үсийг харуулаад явахаасаа огт ичдэггүй.

Пэрис Жексон

785x465_0_63ecdb22cffe6c2f68ece71f28cc52fc@785x465_0xc0a839a2_10056392971510823051 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Модель Пэрис Жексон ч байгаагаараа байх дуртай. Тиймээс ч хөлийнхөө үсийг хусахгүй байхыг илүүд үздэг. Үстэй шилбээ гаргаад хэд хэдэн удаа олны өмнө гарч байсан бөгөөд тэр тоолонд нь эпиляци хийлгэхийг шаарддаг байна.

Мо’Ник

785x465_0_4b298366f2d172d2367cd67f40d4c63f@785x465_0xc0a839a2_244391510823057 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Америкийн жүжигчин, хошин урлагийн жүжигчин Мо’Ник нэгэн ярилцлагадаа яагаад хөлийнхөө үсийг хусдаггүйгээ ярьжээ. Түүний нөхөр Сидни Хикст түүний үсэрхэг бие таалагддаг гэнэ. Тиймээс шүтэн бишрэгчид, сэтгүүлчдийг үсэрхэг хөлийг нь цаашид ч тэвчиж байхыг гуйсан байна.

Алисия Сильверстоун

785x465_0_4da13c8dc967e048c7089d68e549aa4a@785x465_0xc0a839a2_20598269491510823056-1 Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Нэгэн удаа Алисия Сильверстоун улаан хивсэн дээгүүр үстэй хөлөө гаргаад иржээ. Уг нь түүнийг нь хэн ч анзаарахгүй гэж жүжигчин бүсгүй бодож байсан аж. Гэвч папараццийнхан үүнийг аль хэдийн анзааралгүй яах билээ. Тэгээд л хөлийнх нь зургийг тусад нь авч эхэлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close