“Прохит” ХХК-ийн цахилгаанчин 27 настай Б нь 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан хэрэг өчигдөр орой 20:31 цагт гарчээ. Талийгаач Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн цахилгаанд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдсан байдалтай байсныг онцгой байдлын долоо албан хаагч салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.