Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны  гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 (8.9%) мянган төгрөгөөр өслөө. Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 (9.5%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 (7.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 (10.1%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

By updown

7 thoughts on “Өрхийн сарын дундаж орлого 929.4 мянган төгрөг болж өслөө”
  1. Миний халамжийн тэтгэвэр, ээжийн минв өндөр настны тэтгэвэр 2010 оноос хойш нэмэгдээгүй шүү дээ. БИтгий ингэж худлаа ярь.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн