Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан дэгдээд байна. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж энэ талаар жиргэхдээ тэрбээр “Пивоны шилээр цохиогүй юм билээ, хэрэг явдлын талаар дараа яръя. Пивоны шил л лав биш” гэсэн байна.
..33 настай ёкозүна Харүмафүжи өөрөөсөө ахмад бөхчүүдэд хүндлэл үзүүлсэнгүй хэмээн зэмлэж ярих үед Таканоива гар утсаа оролдож байжээ. Үүнд нь таагүй хандсан ёкозүна “Ах нар чинь чамтай ярилцаж байхад үл тоомсорлолоо” хэмээгээд шар айрагны шилээр толгой руу нь цохисон аж. Ингээд Таканоива газарт унасны дараа Харүмафүжи түүнийг 10 гаруй удаа цохисон гэх мэдээллийг Японы хэвлэлд дурджээ.
2 comments
Zerleg gehees oor yu gehev.
хэлэх үг алга, арайчдээ