Австрийн зураач Фердинанд Георг Вальмюллерийн 1860 онд зурсан зургаас iPhone утас илэрчээ.
“Хүлээж буй бүсгүй” хэмээх зотон зураг дээр ухаалаг гар утастай төстэй зүйл гартаа барьсан, түүн рүүгээ харж буй эмэгтэйг дүрсэлсэн байна.
Глазго хотын төрийн албан хаагч асан Питер Расселын тэмдэглэснээр бүсгүй яг л өнөөгийн залуус гар утсаа ширтэж байгаа юм шиг харсан байгаа гэнэ.
Харин Австрийн уран зургийн агентлагийн захирал Геральд Вайнполтер бүсгүйг гартаа гар утас бариагүй, бяцхан уншлагын ном барьсан гэжээ. Үүнээс өмнөхөн Италийн зураач Умберто Романогийн “Ноён Пинчон ба Спрингфилд суурин” хэмээх зургаас ухаалаг гар утас олдож байсан билээ.
Энэхүү зургийн баруун талд байгаа индиан гартаа iPhone-той төстэй тэгш өнцөг зүйл барьсан аж. Зураач үнэндээ яг юуг дүрсэлсэн нь тодорхойгүй байна. Хүмүүс үүнийг толь, хутга, уншлагын ном байж магадгүй гэж таамаглажээ.
1 comment
Дөрвөлжин хүрээтэй толь барьж байгаа ч юм билүү