“Авлига” гэдэг үг 2017 он Бразилийн үр дүнг хамгийн сайн тодорхойлж байна. Cause консалтинг компаниас иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнд ийм дүгнэлт хийжээ.
Судлаачид гурван үе судалгаа явуулсан байна. Эхлээд 9000 орчим бразилийг өнгөрч буй оны байдлыг ямар үг илүү тусгаж байгаа талаар асуулга авсан байна. Хоёрдугаар үед санал асуулгад социологийн салбарын мэргэжилтнүүд, улс төр судлаачид, харилцаа холбооныхон болон соёлынхон хамтрагдсан байна. Ингээд хамгийн их дурьдагдсан үгсээс судалгааны төгсгөлийн хэсэгт 5 үг сонгожээ. Сүүлчийн шатанд 2 мянга орчим бразил хамрагдсан байна. Тэд шалгарсан 5 үгнээс нэгийг нь сонгох ёстой байв.
Ингээд судалгааны үр дүнд нэгдүгээр байрт “авлига” гэдэг үг орсон байна. Энэ бол нийт санал асуулгад оролцогчдын 37 хувь нь бодит амьдралд нийцнэ гэж үзжээ. Хоёр, гуравдугаар байрт “ичгүүр”, “хямрал” гэдэг үг 26%, 18%-ийн саналаар орсон бол “ачаалал”, “өөрчлөлт” гэдэг үг айргийн тавд багтжээ.
“Энэхүү судалгаа нь тус улс өдгөө ямар байгаа тухай төсөөллийг гаргахад тусална” гэж улс төр судлаач Леандру Машаду мэдэгдсэн байна. Судалгааны үр дүнгээс харахад Бразилийн иргэд өөдрөг бус үзэлтэй болжээ.
Өнгөрсөн оны үгээр “зэвүү” гэдэг үг тодорч байсан гэнэ.