Өнгөрсөн долоо хоногт дугуйтай нэгэн эмэгтэй Ерөнхийлөгч Дональд Трампын цуваа руу дунд хуруугаа гозойлгож буй зураг интернэтэд тархсан билээ. Энэхүү зургийг Виржиния мужийн Стерлинг хотын гольфын талбай руу Ерөнхийлөгчийг дагалдан явсан Цагаан ордны гэрэл зурагчин авч, олон нийтийн сүлжээнд тавьсан биш маш ихээр тархаж, гол мэдээний нэг болжээ.
Нэгэн оройн шоуны хөтлөгчид энэ талаар онигоо болгон ярьж, хүмүүс олон нийтийн сүлжээгээр үл таних эмэгтэйд “She-ro” (тэр эмэгтэй, баатар гэсэн үгийн нийлмэл) хэмээх нэр өгч, тэр ч бүү хэл № Her2020 хэштаг ч гаргаж байв.
Тэгвэл ажил олгогч “Akima” хэмээх байгууллагын удирдлагаас энэ эмэгтэйг Жули Брискман болохыг таньж, түүнийг ажлаас нь халсан байна.
Хоёр хүүхдийн ээж, 50 настай Брисман нь тус компанийн маркетинг, олон нийттэй харилцах хэлтэст ажиллаад зургаан сар болжээ. Тэрбээр энэ зургийг авдаг өдөр ажил дээрээ байгаагүй, хаана ажилладаг болох талаар нь бичээгүй гэсэн тайлбар тавьтал компанийн удирдлагууд нь төрийн нийлүүлэгч компани болохоор бизнестээ сэв суулгахгүй хүсэлгүй байна гээд халсан аж.
1 comment
АЖЛААС ХАЛАХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН. ТЭНЭГ ХҮНИЙГ ЗАЙЛ ГЭХЭЭС АЙХ ХЭН БАЙХ ВЭ?