Америкийн нам гүмхэн нэгэн жижигхэн хотод цэргийн алба хаагч асан нэгэн эр сүм рүү дайран орж, 20 гаруй хүнийг аминд хүрсэн билээ.
Техас мужийн Сазерлэнд-Спрингс хотын баптист сүмд болсон энэхүү буудалцаан нь сэжигтэн этгээд Девин Келлигийн гэр бүлд үүссэн асуудлаас болсон бололтой. Энэ тухай Техасын олон нийтийн аюулгүй байдлын газрын төлөөлөгч Фриман Мартин мэдэгдсэн байна.
Тэрбээр “Үнэхээр утгагүй гэмт хэрэг. Гэхдээ та бүхэнд хэлэхэд энэ бол гэр бүлийн дотоод зөрчилдөөнөөс болсон асуудал. Сэжигтний хадам эх нь энэ сүмд очсон юм билээ. Сэжигтэн этгээдээс түүнд сүрдүүлэг дарамт ирдэг байсныг бид мэднэ” гэж мэдэгджээ.
Мартины нэмж хэлснээр энэхүү буудалцаан нь арьс өнгөний үзэл, шашны чиг хандлагаас огт болоогүй, гэр бүлийн асуудал байсан гэнэ.
Сэжигтний хадам ээж