Америкийн кино найруулагчдын гильдийн уулзалтаас гарч явсан Анжелина гудамжинд зогсон гарын үсгээ өгч байгаад папарацийн дуранд өртсөн байна. Жүжигчин бүсгүй энэ үеэр хар ноосон даашинз өмсөөд, нүдний хар жил зүүн, үсээ ардаа унжуулан угаар нь боосон байв.
Ийм зоригтой гоёл нь Энжийг улам гоё харагдуулах ёстой байсан ч богино даашинз нь харин түүний чөргөр хөлийг тодотгоод өгсөн байв. Анжелина Жоли дахиад л туржээ. Жүжигчин бүсгүйн турж хатсан хөл шүдэнзний модыг санагдуулахаар болжээ. “Бурхаан, өвдөг нь хурц өнцөгт шиг ёрдойж байна”. “Жоли дахиад өвдөв үү?”, Хөл нь яав аа? Арьс, яс л үлджээ”. Анжелинагийн олон нийтийн хуудаст тавигдсан зургуудын дор шүтэн бишрэгчид нь ийм тайлбар хийсэн байлаа.