10 настай охидыг дээрэмдэх гэсэн хэргийг шалгаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тус сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг хичээлээ тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б нь “Мөнгө өг” гэж айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “10 настай охидыг дээрэмдэх гэсэн хэргийг шалгаж байна

  1. Mugi 2017-11-02 17:23 at 17:23

    Tsagdaa procuror ni gemtel uchruulaagui, zavdsan geed l hergiig heregsehgui bolgodog yum bilee dee. Zoduulaad, uuruu zugtaad garsan huuhdiig deeremdeh gesen huniig zugeer yavuuldag manai uls.

    Хариулах
  2. zochin.... 2017-11-03 15:57 at 15:57

    sain shalgaarai

    Хариулах

zochin....-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн