Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 100 мянган боливарыг гүйлгээнд гаргаж байгаагаа зарлалаа.
Түүний хэлснээр мөнгөн дэвсгэрт энэ долоо хоногоос эхлэн гүйлгээнд гарч эхлэх юм байна. Шинэ мөнгийг “хар зах” дээрх одоогийн ханшаар хөрвүүлбэл 2.5 ам.доллартай тэнцэж байгаа юм байна.
Үүнээс гадна Мадуро ирэх 2018 оноос эхлэн Венесуэльд мөнгөн гүйлгээний 85 хувийг цахим хэлбэрээр, цаасан мөнгө хэрэглэхгүйгээр явуулна гэж мэдэгджээ.
Венесуэльд улсад энэ оны нэгдүгээр сараас эхлэн 500, 2000, 20000-тын шинэ боливар гүйлгээнд гарч эхэлсэн билээ. Ийм алхам нь тус улсын гипер инфляцитай холбоотой. Энэ онд тус улсын инфляцийн түвшийн 1600 хувьд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: El Nacional