Д.Трампыг огцруулах өргөдөлд нэг сая гаруй хүн гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах тухай өргөдлийг Америкийн тэрбумтан Том Стайерын сайтад байршуулсан билээ. Тэгвэл уг өргөдөлд 10 хоногийн дотор нэг сая гаруй хүн гарын үсгээ зурсан байна. Ардчилсан намыг дэмжигч, бизнес эрхлэгч Стайер Трампын эсрэг аяныг өнгөрсөн сарын 20-ноос эхлэн өрнүүлээд байна.

Тэрбээр Youtube сувгаар дамжуулан Трампыг хэд хэдэн хууль зөрчсөн, гадаад бодлогодоо түрэмгий арга хэмжээ авч байна гэжээ. АНУ-ын Үндсэн хуулиас Ерөнхийлөгчийг огцруулах эсэх боломжийг хэлэлцдэг. Ингэхийн тулд төлөөлөгчдийн танхимд олонхийн саналыг цуглуулж, үүний дараа сенатын гишүүдийн гурваны хоёрын дэмжлэгийг авах ёстой билээ.

Эх сурвалж: The Hill

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн