УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хоёр асуудлын хүрээнд хууль, хяналтын байгууллагуудыг байлцуулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хариулт авахыг хүссэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Ц.Нямдоржийг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой гэх баримтыг шалгаж дууссан, нууцын зэрэглэлээс гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн юм. Мөн сайдыг “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая төгрөгийн шахаа хийсэн гэх мэт мэдээллийг өгсөн.