Иракийн Курдистаны засаг захиргаа Иракийн Засгийн газрын дайчид курдуудын хоорондох мөргөлдөөнийг зогсоох санал гаргажээ. Ингээд өөрсдийн зүгээс бүх нийтийн санал хураалтын дүнг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай тус автономит бүсийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Иракийн Курдистаны засаг захиргааны мэдээлснээр энэ сарын 16-нд эхэлсэн мөргөлдөөн нь хоёр талд томоохон хохирол учруулсан бөгөөд зогсолтгүй цус урсаж ч болзошгүй байгаа. Тиймээс Иракийг галаа яаралтай зогсоож, курдуудын бүс нутагт цэргийн бүхий л ажиллагаагаа явуулахгүй байхыг санал болгожээ.
Эх сурвалж: РИА Новости