Чехийн парламентын сонгуульд ялалт байгуулсан барууны төвийн “Дургүйцсэн иргэдийн үйл ажиллагаа” хөдөлгөөн нь Европыг дэмжигч гэнэ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Андрей Бабиш мэдэгдлээ. “Бид ардчилалд ямар ч аюул заналхийлэл учруулахгүй. Бид Европыг дэмжсэн хөдөлгөөн” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр тус хөдөлгөөн улс орныхоо улс төрийн бүхий л намтай ил хамтран ажиллахад бэлэн байгаа гэнэ. Тус хөдөлгөөн нийт саналын 31 хувийг авч, 200 нэр дэвшигчийнх нь 78 нь парламентад суудалтай болж байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости