Америкийн кино продюсер Харви Вайнштейний араас “The New York Times” сонин хэвлэлийн салбар дахь бэлгийн дарамтын талаар мөрдөж эхэлжээ. Тухайлбал “Fox News”-ийн дуулианаас болж халагдсан Америкийн нэрт хөтлөгч Билл О’Рейли нэгэн бүсгүйгээс дотно харилцаанд орсноо нууцалж, дуугүй байхыг гуйж, 32 сая ам.доллар өгчээ. Энэхүү нууц хэлэлцээрийг хөтлөгч эр телевизээс халагдахаасаа өмнө гаргажээ.
“Fox News”-ийн удирдлагууд ч О’Рейлиг бэлгийн дарамт үзүүлж байсныг мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй аж. Харин “The New York Times” сонинд О’Рейниг хамт ажиллаж байсан таван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэдгээр дуугүй байхыг гуйж, 13 сая ам.доллар төлсөн гэсэн материал гарчээ.
Эх сурвалж: Life