Цустай бананаар ДОХ дамжих уу?

АНУ-ын Оклахома дахь “Walmart” сүлжээ дэлгүүрээс гадил жимс авч идсэн 10 настай хүү ДОХ-ын вирус авсан, түүний идсэн гадил жимс ДОХ-той хүний цустай байсан гэх мэдээлэл АНУ-ын нэгэн хуурамч сайтад өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч байв. Яг энэ мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тус сайтад дахин нийтлэгджээ.

Тэр мэдээллээс харахад 10 настай хүүгээс гадна 17-оос доош насны найман хүүхэд бананаас ДОХ авсан тул эрдэмтэд уг жимсийг хураан авч, шинжилгээ хийж байна. ДОХ-ын вирус яагаад тасалгааны температурт ингэж удсан болохыг судалж байгаа гэсэн байлаа. Дээрх мэдээллииг Монголын зарим сайтууд орчуулан нийтэлсэн бол зарим хуурамч сайт монголд ДОХ-ын халдвартай жимс хятадаас орж ирлээ гэх мэдээллийг тараажээ. Бананаас ДОХ тусах боломжтой эсэх талаар “УБ Сонгодо” эмнэлгийн эпидемиологич эмч Г.Болдмаагийн өгсөн тайлбарыг хүргэж байна.

-Банана ДОХ тарааж байна гэх мэдээлэл таржээ. Бананд ДОХ-ын цус шахлаа гэхэд вирус нь хэр удаан тэсэх вэ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Цусаар дамжих вирусийн төрлийн дөрвөн халдвар байдаг. Үүнд ДОХ, тэмбүү, элэгний В,С вирус халдвар орно. Хамгийн хурдан халдварладаг нь С вирус бөгөөд 100 удаа цус царцлаа гэж бодоход бусдад халдварлах магадлал 30 хувьтай. Харин С вирустай хүний цус агаарт гараад тасалгааны температурт 2-3 цаг амьдрах чадвартай. Зарим нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид наалдаад удаан хугацаанд идэвхитэй байх тохиолдол ч бас бий. С вирустай 100 хүнтэй контакт үүсгэлээ гэхэд халдварлах магадлал гурван хувь. ДОХ-ын халдвартай 100 хүнтэй контакт үүсгэлээ гэхэд халдварлах магадлал 0.3 хувь гэж үздэг.

Яагаад гэхээд ДОХ-ын вирустай цус тасалгааны болон бусад температурт амьдрах чадвар маш сул. Тасалгааны орчинд царцлаа гэхэд дээд тал нь 10-20 минут амьдраад үхчихдэг юм. Тэгэхээр бананд ДОХ-ын цус шахаад тэр дор нь идээгүй л бол халдварлах боломжгүй гэсэн үг. Жимс жимсгэнэ нь тариалангийн талбайгаас дэлгүүрийн лангуун дээр очтол нэлээд хугацаа замыг туулдаг шүү дээ. Бананд цус шахаад ДОХ халдаж байна гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. ДОХ-ын вирус зөвхөн хүний цусанд л хамгийн тэсвэртэй амьдардаг вирус.

-Тэгвэл жимс жимсгэнээр ямар халдвар дамжих эрсдэлтэй вэ?

-Нянгийн гаралтай бусад төрлийн халдварууд бий. Энэ нь ихэвчлэн гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэдэг. Тухайлбал, вирус гепатит А буюу шар өвчин бий. Тиймээс жимс жимсгэнээ халуун бүлээн усанд сайтар угааж хэрэглэж байх хэрэгтэй. Ил харагдах бохирдлыг аль болох хутгаар сайтар сайтар цэвэрлэж бай. Сүүлийн “Трио” гэх уусмалаас дуслын төдий хийж усанд найруулаад, уг уусмалтай усандаа жимсээ угаагаад, дараагаар нь цэвэр усанд сайтар зайлаад хэрэглэвэл нян бүрэн устаж байгаа. Нян халуун орчинд амьдарч чаддаггүй юм. Болгож хэрэглэсэн бүтээгдэхүүн нянгүй гэсэн үг. Гэхдээ гарын ариун цэвэр, хоолны хэрэгсэл, орчны эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй. Гартаа нэг минутын турш хөөсрүүлж угаагаад, шахмал савангаа мөн усанд үайлж угааж, аль болох хатааж байх нь зөв. Бохир гараар барьсан нойтон саванд нян үржээд байдаг. Нян мөөгөнцөр зэрэг нь чийглэг, нойтон орчинд маш удаан амьдарч хурдан үрждэг. Гараа угаачихаад савангийнхаа хирийг сайтар арилгаж хатаа гэсэн үг.

Мөн гарын алчуурыг хоёр хоног тутамд сольж байх ёстой бөгөөд хүн тус бүр алчууртай, алчуураа аль болох хуурай байлгах хэрэгтэй. Ихэнх нян вирусууд ахуйн замаар, агаараар, усаар, амьтнаар дамжиж халдварлаж байна. Халдварлах замуудаас хамаараад өвчлөх нь өөр өөр байдаг ч хүний биед орохдоо ихэвчлэн хоол боловсруулах замаар ордог.

Манай улсад Голланд, Филиппин, Солонгос, Польш, Хятад зэрэг орнуудаас банана орж ирдэг байна. Хятадаас орж ирж буй бүх жимс хүнсний ногоог Замын-Үүдийн боомт дээр хяналт шалгалтад хамруулаад шууд хот руу оруулдаг аж. Харин бусад улсаас ирж буй банана жиссийг нийслэлд байрладаг Гүний гаалийн бүсүүдэд шинжилгээнд хамруулж, тухайн. Импортлогч компаниудын зориулалтын агуулахад хүргэдэг аж.

Биднийг Гүний гаалийн хяналтын бүсэд очиход Голланд улсын “Dole” брэндийн гадил жимс чингэлэгтээ бууж таарлаа. Уг жимсийг 13.5 хэмийн дулаан гэсэн температур заасан чингэлэгээр оруулж ирж байв. Бананыг түүхийгээр нь тариан талбайгаас аччихдаг тул нов, ногоон өнгөтэй ирдэг юм байна.

Улаан тээвэрлэдэг учраас шарлачихсан банана муудах эрсдэлтэй аж. Уг бананыг тухайн үйлдвэр хүлээн авч байгаа компани зориулалтынхаа агуулахад аваачиж, шарлуулах буюу болгодог аж. Тэндээсээ дэлгүүр, худалдааны төвүүдээр тараагдана.

З.Алтанцэцэг: Бананаас нян, вирус илэрч байгаагүй

Гаднаас ирж буй банана жимсийг хэрхэн хяналтад хамруулдаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал, хорио цээрийн хяналтын Улсын ахлах байцаагч З.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Банана жимсийг хэрхэн хяналт шинжилгээнд хамруулж байна вэ?

-Чингэлэгтэй ирж буй гадил буюу бананыг гүний талба дээр орж ирэнгүүд хамгийн эхлээд хорио цээрийн хяналтап оруулдаг. Тодруулбал, ургамал хорио цээрийн буюу бичиг баримтын талаарх бүх хяналт шалгалтыг хийнэ. Нэгдүгээрт, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн эсэх, хэдэн хэмийн градуст тээвэр хийсэн, халуун хүйтнийг тохируулсан эсэхийг шалгаж үзнэ. Ингээд дараагаар нь лабораторийн шинжилгээнд хамруулна. Нэвтрүүлэхгүй хориглосон, хорио цээртэй хог ургамлын үлдэгдэл хортон шавьжийн үлдэгдэл байна уу гэдгийг үзлэг шинжилгээгээр тогтоодог юм. Дараа нь хүнсний аюулгүй байдлын шинжилгээгээр оруулж, хүнд металийн үлдэгдэл, ургамал хамгааллын химийн бодисын үлдэгдэл, хөгц мөөгөнцөр, хүнд металл илрүүлэх болон цацрагийн шинжилгээнүүдээр оруулаад, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу гэдэг дүгнэлтийг гаргадаг.

-Өмнө нь гадил жимснээс ямар нэгэн нян, вирус илэрч байсан тохиолол бий юу?

-Хотын хэмжээнд гэхэд л 14 терминал байдаг. Манай хэсэгт бол огт илэрч байгаагүй.

Харин бананаас ДОХ-ын вирус илэрсэн гэх асуудлаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас залруулга гаргажээ. Уг залруулгад “ХДХВ-ийн халдвартай хүний оролцоотой бэлтгэгдсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр, тухайн хүнс нь бага хэмжээгээр ХДХВ-ийн халдвар агуулж байлаа ч хүн ХПХВ-ийн халдвар авахгүй. “LHC Laboraories” хэмээх байгууллагаас банануудыг шинжлэхэд бүгд ДОХ-ын халдвартай гарчээ гэсэн мэдээлэл байсан тул бид “LHC Laboraories” хэмээх байгууллагатай холбогдохыг оролдоод ийм нэртэй байгууллага огт байдаггүй болохыг тогтоосон. Тиймээс интернэтээр тархаад буй дээрх мэдээллийг худал болохыг баталж байна.

ХДХВ нь хүний биеэс гадаад орчинд маш тэсвэргүй учраас зөвхөн хамгаалалтгүй бэлгийн хавьтал (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед) халдвартай үрийн шингэн, үтрээний шүүрлээр халдвартай цус, биологийн шингэнээр бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр болон халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр мөн эхээс хүүхдэд жирэмсэн төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана” гэжээ.

Бананыг хөргөгчид хийлгүй тасалгааны температурт хадгалах ёстой байдаг бөгөөд гаднах хальсыг угааж хэрэглэх хэрэгтэй.  Мөн гаднах хальс нь харласан бол худалдаалахыг хориглодог. Хяналт шалгалт хийгдээд орж ирсэн ч хаана, юугаар тээвэрлэж, яаж хадгалж, хэрхэн худаалж байна. Иргэд халуун орны уг жимсийг зөв хэрэглэж чадаж байна уу зэрэгт хаа хаанаа анхаарах шаардлагатай байгаа аж.

Эх сурвалж: Н.ГАНЧИМЭГ   

 

5 thoughts on “Цустай бананаар ДОХ дамжих уу?

  1. Монгол хүү 2017-10-23 09:09 at 09:09

    Наад сэтгүүлч чинь Хятадын гар хөл болсон хөлсний бичээч байна даа. Монголд хүнсний аюулгүй байдал алдагдсан байгаа. Урд зүгээс хүнсний ногоо оруулахыг хориглох хэрэгтэй шүү

    Хариулах
  2. ДОХ 2017-10-23 09:26 at 09:26

    ХАЛДДАГ Ч БАЙ ХАЛДДАГГҮЙ Ч БАЙ ДОХТОЙ БАНАНА ОРУУЛЖ ИРЖ БАЙНА ГЭДЭГТ Л АЙМШГИЙН АСУУДАЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХАЛДАНА ХАЛДАХГҮЙ ГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ. ХЯНАЛТ ШАЛГАЛТ САЙН ХИЙ. ОРУУЛЖ ИРСЭН НӨХДҮҮДИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА Ч ГЭДЭГ ЮМ УУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШАЛГА.

    Хариулах
  3. Нэргүй 2017-10-23 10:01 at 10:01

    Дохтой банана гэж баыхгүй гэж бн,

    Хариулах
  4. Таны нэр 2017-10-23 10:04 at 10:04

    дохтой бананыг хиимэл эрхтэний оронд ашиглавал яахуу

    Хариулах
    1. Гоё 2018-04-03 23:21 at 23:21

      Хаха чи банана гиоль юм уу

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн