Канадын Квебек мужийн Үндэсний хурлаар төрийн албанд ажиллах болон төрийн үйлчилгээ авах үед нүүрээ нуухыг хориглосон хууль баталлаа. Шашны төвийг сахих тухай хуульд зааснаар эмч, багш, цэцэрлэгийн багш нар нүүрээ халхалж болохгүй юм байна. Энэхүү хууль нь хамгийн түрүүнд гивлүүр, алчуур зүүдэг хүмүүст хамаатай. “Бид зөвхөн харилцаа холбоо, таних, аюулгүй байдалтай холбоотой шалтгааныг ярьж байна. Төрийн үйлчилгээг нүүрээ ил гаргаж байж өгч, авах ёстой” хэмээн мужийн Ерөнхий сайд Филипп Куйяр мэдэгджээ.
Эх сурвалж: СВС