Өмнөд Солонгос улс ирэх онд БНАСАУ-д хүн амын тооллого явуулахад зургаан сая ам.доллар гаргах төлөвтэй байна. Энэ тухай Нэгдэх яамны төлөөлөгч “Бид НҮБ-ын хүн амын салбар дахь санд техникийн дэмжлэгтэйгээр явагдах тооллогод туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж харж байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь Хойд Солонгосын хүн амын байдлын тухай мэдээллийг “орчин үеийн найдвартай арга”-аар авах боломж гэж үзэж байна. Тус улс өнгөрсөн сард БНАСАУ-д НҮБ-ын шугамаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж найман сая ам.доллар гаргана гэсэн билээ.
Эх сурвалж: ТАСС