Голландын Амстердам хот стартап “Crowbar” гэсэн нэртэй шувуунд хоол өгөх тэжээлийн  самбар хийж байна. Самбрын нүхээр тамхины иш хаях бөгөөд тэр иш шувууг тэжээл рүү нь дөхүүлэх арга байх гэнэ. Энэ аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хүмүүс Амстердам хотыг улам цэвэрхэн болгоно хэмээн үзэж байгаа аж. Хэрэв туршилт амжилттай болох юм бол хотынхон ба жуулчдын нүдэнд тамхины иш зуусан хэрээ шувуу ердийн зурглал байх болох аж.

Нидерландын хотуудын гудамжинд жилд зургаан тэрбум тамхины иш хаягддаг гэнэ. Тамхины иш байгальд задран алга болоход арван жил шаардагддаг гэнэ. Ахуйн дизайнерүүд энэ асуудлыг шийдэхэд  шувуунуудыг татан оролцуулахаар шийджээ. Хэрээг сургахад амар, ухаантай амьтан, гэж үзсэн учир тэднийг энэ төсөлд татан оролцуулахаар шийджээ.  Одоо тэд шувууны тэжээлийн төхөөрөмжийг бүтээгээд эхэлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн