Бөхчүүд допингийн эсрэг сургалтанд хамрагджээ

2017-10-13 15:09
doping

БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран бөхчүүдийн дунд допингийн сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулжээ.  Спортын төв ордны А зааланд энэ сарын 7,11-нд эхэлсэн тус сургалт нь 18,25-нд үргэлжилнэ.

Сүүлийн жилүүдэд тамирчдын дунд допинг хэрэглэсэн асуудал цөөнгүй гарах болсонтой холбоотойгоор тамирчдын дунд энэ талаарх мэдлэгийг олгох зорилгоор Монголын үндэсний бөхийн холбооноос тус сургалтыг санаачилсан байна.