Америк эрчүүдийн дөрөвний нэг нь робот нууц амрагтай байхыг хүсчээ

2017-10-12 16:01
anu

Ээлжит сексийн хувьсгал дөхөн ирж байна. Шинэ гарсан судалгаанд оролцсон америкчуудын тал орчим хувь нь роботтой хийх тогтмол сексийн бүх шаардлагатай нөхцөлүүд 2070 он гэхэд бүтээгдсэн байна гэж хэлжээ. Судалгааны YouGov компанийн асуулгад хамрагчдын 49 хувь нь ойрын 50 жилд роботтой хийх секс ердийн хэрэг болно  хэмээн үзжээ.

Шинэ асуулгад 1146 хүн хамрагдсан байна. Харин асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн есөн хувь нь андроидтай унтахаас татгалзахгүй гэсэн бол эрэгтэйчүүдийн дөрөвний нэг нь кибер хүүхэнтэй байхыг хүсчээ. Хүмүүс робот нууц амрагийн гадаад төрх маш чухал үзүүлэлт гэцгээж. Тэдний 53 орчим хувь нь хиймэл партнёр нь хүнтэй маш адилхан байх ёстой гэцгээжээ.

Асуугдагчдын гуравны нэг нь харин роботтой хийсэн сексийг жинхэнэ хурцалтай зэрэгцүүлэн үзэхээс үзэхээс татгалзаж, үүнийг гар хангалагын нэг хэлбэр гэсэн байна. Сонирхолтой нь эхнэртэй эсвэл нөхөртөй хүний киберсексийг хамтрагчдаа үнэнч биш хэрэг хэмээн үзнэ гэж асуугдагчдын 32 хувь үзжээ. Харин өөр 35 хувь нь тэгж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн хэсэг нь  асуудал хариу өгөхөөс татгалзжээ.