АНУ БНСУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилт явуулж бөмбөгдөгч онгоцнуудаа өнгөрсөн шөнө (2017.10.10-11) Гуам арлаас хөөргөжээ. Байлдааны онгоцнууд Умард Солонгосын хойг дээгүүр нисэхдээ Зүүн болон Шар тэнгис рүү пуужин харвасан байна. Энэ нь Пхеньяны цөмийн хийрхлийг дарах арга хэмжээний нэг болохыг Өмнөд Солонгосын армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
АНУ-ын байлдааны B-1B бөмбөгдөгч, БНСУ-ын F-15K сөнөөгч онгоцнууд агаараас пуужин харвасан цэргийн ажиллагааг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байгаа юм.
2 comments
орчин цагийн шинэ Гетлер Трамп энэ өдөөн хатгалгаагаа болиосой доо. АНУ пуужин туршиж, цэргийн сургуулилтыг чөлөөтөй хийж болдог, бусад улсууд тэгж болдоггүй гэсэн шудрага бус тогтолцоог хэн гаргасан юм бэ, АНУ цэргээ аваад эх оронлуугаа тонил, наад 2 солонгос чинь хэзээ ч хоорондоо байлдахгүй. мөр мөрөөрөй л амьдрана шүү дээ,,,,
Америк зев зуйл хийж бна. Ингэж хандыг нь дарж байхгуй бол хэн дуртай нь бусдыг зэвсгээр дарамтлаад сууна гэж байхгуй. Хучний тэнцвэрийг америк л зохицуулна. Орос хятад хавь ойрыхныгоо ургэлж дарамталж бгаа биздээ. Америк хучтэй байж дэлхийн жижигчуул тайван бна. Угуй бол адаглаад манайхыг орос хятад 2 хуваагаад залгина. Уунийг хусээгуй бол америктай ойр байсан нь ононо шуу.