Цус сорогч бодит амьдрал дээр байдаг эсэх нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлдэг. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогддог Африкийн Малави улсад вампиртай холбоотой хүчирхийлэл газар авсан тул НҮБ тусламжийн ажилтнуудаа эргүүлэн татахаар болжээ.

Өнгөрсөн сарын дундаас Малавийн өмнөд хэсэгт цус сорогчид гарч ирсэн тухай цуурхал дэгдэж, иргэд цус сорогчдыг ангуучилж эхэлсэн байна. Мухар сүсэгт автсан хүмүүс хуулиас гадуур таван хүний амийг нь хөнөөжээ. Иймд олон улсын байгууллага дээрх шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн аж.

Өмнө нь 2002 онд мөн цус сорогч амилсан тухай цуурхал Малавид тарж, цуст аллага гарч байв. Энэ удаагийн цуурхал хөрш Мозамбик улсаас гаралтай гэгдэж байгаа ч нарийн учир шалтгаан нь тогтоогдоогүй байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Петер Мутарика үүссэн нөхцөл байдалд “санаа зовж, бас гашуудаж” байгаагаа илэрхийлээд энэ асуудлаар Засгийн газартай хамтран хүчирхийллийг зогсоох бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн