АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хийж буй үйлдлээрээ дэлхийн гуравдугаар дайныг өдөөж байна хэмээн Америкийн сенатч Боб Коркер “New York Times”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. “Тэр миний сэтгэлийг зовоож байна. Уг нь тэр манай үндэстнийг тоодоггүй хүн бүрийн санааг зовоосон нь дээр байсан юм” хэмээн Коркер мэдэгджээ.
Бүгд найрамдах намын гишүүн, сенатч тэрбээр Трампыг “Твиттер” хуудсаараа дамжуулан олон улсын тавцан дээр АНУ-ын дипломат хүчин чармайлтыг үгүй хийж байна хэмээн буруутгажээ. Гэхдээ Коркер Ерөнхийлөгчийнхөө дэргэд Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан ордны ажилтнуудын аппаратын удирдагч Жон Келли нарын хүмүүс байгаад баяртай байгаа хэмээсэн байна. “Түүний дэргэд өөрийг нь тайвшруулах чадвартай иймэрхүү хүмүүс байгаа цагт тэр дэндэхгүй, бүх зүйл хэвийн байна гэж бодож байна” хэмээн тэмдэглэжээ.
Коркер нь 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг гол дэмжигчдийн нэг байсан юм. Өнгөрсөн зун тэрбээр Америкийн Ерөнхийлөгчийг мэдлэггүй хэмээж, Цагаан ордны шүүмжлэлд өртсөн аж.