Илүүдэл өөхийг булчин болгох хэрэгтэй. Гэхдээ өөхийг бүү ад үзээрэй. Өөх тодорхой хэмжээнд хүнд байх ёстой. Өөх нь даавар ялгаруулж бодисын солилцооны тэнцвэрт зохицуулгад оролцдог чухал үүрэгтэй.
Эрэгтэй, эмэгтэй хүний биед байх өөхний хувь харилцан адилгүй. Мөн наснаас хамаарч хэлбэлздэг байна. Жишээ нь 20-39 насны хоорондох эмэгтэй хүний биеийн жингийн 21-33% -д өөх агуулагдахыг хэвийн хэмжээ гэж үздэг. Харин энэ насны эрэгтэй хүнд 8-19% -д өөх агуулагдахыг хэвийн гэнэ. Эдгээр хэвийн хэмжээний өөх нь арьсан доорхи өөхөн давхаргад байрладаг аж.
Эмэгтэй хүн хэвийн хэмжээний өөхний агууламжтай байж гэмээнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Энэ хэвийн хэмжээгээ хэт багасгасан эмэгтэй хүнд илрэх эхний шинж тэмдэг сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас л бүх юм эхэлдэг аж.
Эх сурвалж: Цахим эмч Б.Баярбямба
1 comment
byy ad uzeerei gej bitgii hymyysiig toorogdyyl,,,turaaltai l bish bol jiriin targalaltgui hyn bolgon oohtei, harin het targalalt ayultai