ОХУ-ын “Забайкальск” боомтоор өчигдөр (2017.10.09) ногоон хаш чулууг оймсондоо нуун хил нэвтрүүлэх гэсэн хятад эмэгтэйг хилчид баривчилжээ. Тэрбээр таван килограммаас илүү жинтэй гурван ширхэг ногоон хаш чулууг хураалгахдаа хориотой гэдгийг нь мэдээгүй гэсэн худал мэдүүлэг өгсөн аж.
БНХАУ-ын иргэд хөрш орнуудаасаа байгалийн үнэт болон хагас үнэт чулууг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого байнга гаргадаг байна. ОХУ-ын хувьд, ийм хэрэг илрүүлсэн тохиолдолд хууль зөрчигчид зохих ёсных нь хариуцлагыг хүлээлгэж, хураагдсан чулууг нарийн шинжилгээнд оруулсны дараа улсын санд тушаадаг байна.
1 comment
Хүн уншихаар сонин юм алгадаа