БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл таван жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргасан. Өнөөдөр устах аюулд ороод буй энэ ургамлыг их хэмжээгээр түүсэн иргэдийг холбогдох албаны хүмүүс илрүүлэн шалгаж байна.
Дархан-Уул аймгийн харьяат 33 настай эрэгтэй И, Баянзүрх дүүргийн X хороонд суух 42 настай эрэгтэй Б нар нь 116 кг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамал болон бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл хоёр ширхэгийг “Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24 дүгээр галт тэрэгний дизель хөдөлгүүрийн агааржуулалтын хоолойд нуун хууль бусаар хил давуулахыг завджээ. Өнгөрсөн долоо хоногт гарсан энэ хэргийг Төмөр замын Цагдаагийн газар нарийвчлан шалгаж байгаа аж.