Хар тамхи борлуулж байсан гадаад иргэнийг баривчилжээ

2017-10-09 13:58
хар тамхи

Эрүүгийн цагдаагийн албаны Хар Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид мансууруулах төрлийн бодис борлуулж байсан гадаад иргэнийг баривчилжээ.

Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф нь эхнэр болох иргэн Г-тэйгээ хамтран мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэн, борлуулдаг байжээ. Цагдаа нар эд мөрийн баримтаар ЛСД болон каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хураан авсан байна. Энэ хэрэгт долоон иргэнийг холбогдуулан шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Судалгаагаар өсвөр насныхны 9.7 хувь нь мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзсэн байдаг.  Хоёр сурагч тутмын нэг нь 14 наснаас доош үедээ анх хэрэглэж үзсэн байна. Нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-35 насныхан эзэлдэг байна.

ЛСД нь манай улсад 1988 онд илэрч, бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчинг нь сулруулан, хөлөргөж, сэтгэл санааны гүн хямралд оруулдаг гэнэ. Мөн тунг нь хэтрүүлэн хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай.