Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн иргэн худалдаачдыг төлөөлжээ
2017-10-09 12:24

‘Хархорин’ худалдааны төвийн гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэн С.Мэшэгээ өнөөдөр (2017.10.09) Хангарьд ордны үүдэнд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзахаар ирсэн ч түүнийг оруулаагүй тул ийм шийдвэр гаргасан байна. Түүний хэлсэнээр тус худалдааны төвд гар дээрээс худалдаа эрхэлдэг 100 гаруй иргэнийг төлөөлж байгаа гэнэ. Худалдаачид НИТХ-ын даргаа хурдан сонгож, асуудлыг нь зөвөөр шийдвэрлэж ажлын байраар хангаж өгөхийг хүсч байгааг илэрхийлэв.
Нийслэлийн эрх баригчид гудамж, талбайд гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэр гаргасантай холбогдуулан худалдаачид өнгөрсөн сарын 19-нд суулт хийсэн бол 25-нд өлсгөлөн зарласан. Тэгвэл НИТХ-ын өнөөдрийн хурлаар даргаа тодруулах юм.