Гэр хорооллыг гэрэлтүүлэх ажил Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна. Тус дүүргийн 15 дугаар хорооны 81-84 дүгээр гудамжинд хийсэн 215 гэрэлтүүлэг өчигдөр (2017.10.03) ашиглалтанд оржээ. Дүүргийн хэмжээнд энэ онд 15-20 хороог гэрэлтүүлэгтэй болгох ажлыг төлөвлөсөн байна.
Гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгож камержуулалт суурилуулснаар гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурч байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.