АНУ-ын Индиана мужид олон жил гэрийн хорионд байсан гэх монгол охины тухай мэдээлэл энэ сарын 29-нд гарсан. Энэ дагуу ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран Вашингтон хот дахь Элчин сайдын яамтай холбогдон, хүүхдийн асуудлыг тодруулах ажиллагаа явуулж албан тоот илгээжээ. Үүний дүнд монгол охин биш гэсэн хариу ирсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр өвөрмонгол охин гэнэ.
Одоогоор тус хэргийг АНУ-ын цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мэри Хеллер гэгч эмэгтэй нь өсвөр насны хоёр охиныг гэртээ 10 гаруй жил нийгмээс тусгаарлан хорьж байсан хэргээр Адамс дүүргийн шоронд хоригдож байгаа юм. Тэрбээр хятад, монгол хоёр охиныг багаас нь хорьсон гэх мэдээлэл гадны хэвлэлүүдээр цацагдсан билээ.
1 comment
ЭВЛҮҮЛЭГ БАЙСАН БАЙХ Л ДАА. МОНГОЛ ОХИН АМЕРИК АВГАЙД ОЛОН ЖИЛ ХОРИГДООД БАЙЖ БАЙХ УУ? БӨГС РҮҮ НЬ ӨШИГЛӨӨД ХӨХ НЯЦ БОЛЦН БАЙСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ.