ТЭСО компани БНХАУ-ын Юхэйнхан компанитай нэг тэрбум төгрөгийн буюу гурван тонн чацарганы үрийн тос нийлүүлэх гэрээг үзэглэжээ. Энэ сарын 2-н хүртэл үргэлжилж буй  Монгол-Хятадын хоёр дахь удаагийн “ЭКСПО-2017” үзэсгэлэнд манай улсын  390 гаруй аж ахуй нэгж, 1600 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ төв Хөх хотод есдүгээр сарын 26-нд эхэлсэн тус арга хэмжээ нь “БНХАУ-Монгол-ОХУ”-ын эдийн засгийн коридорыг байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье’ гэсэн сэдвийн дор болж байгаа юм.

Үзэсгэлэн худалдааны эхний гурван өдрийн байдлаар бизнес эрхлэгчид 1.6 сая юанийн орлого олсон байна. Бизнес эрхлэгчид   нэгэн дор цуглаж, аж ахуй нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас илүү хамтран ажиллах түншээ олох нь энэ арга хэмжээний гол зорилго билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн