Дэлхийн бяцхан миссээр монгол охин тодорлоо

2017-10-02 16:20
мисс

Грекийн Салоники хотноо есдүгээр сарын 24-30-нд зохиогдсон “little Miss United World” дэлхийн хүүхдийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон С.Амирлин алтан титэмийн эзэн боллоо. Бяцхан мисс 4-6 насны ангилалд 60 гаруй орны охидтой авьяас билэг, ур ухаанаар, хувцаслалтаараа  өрсөлджээ.

Гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдусан  энэ тэмцээнд орон орны  80 хүүхэд оролцсоноос  шилдэг үндэсний хувцас Fashion Star номинацийн ялагчаар 10-12 насны ангилалд Э.Мичидмаа хүрэл титмийн эзэн болж удаалав. Мөн 13-15 насны ангилалд Э.Сансармаа Fashion Star номинацид түрүүлсэн байна.

Байгаль, эх дэлхийгээ хайрлахын сацуу эв найрамдлыг бэлгэддэг тус тэмцээний Монгол дахь шалгаруулалт өнгөрсөн наймдугаар сард болж, үндэсний ялагч болсон гурван оролцогч амжилттай оролцоод эх орондоо иржээ.