БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Жун Нам өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Малайзын Куала-Лампурын нисэх онгоцны буудалд хүний гарт хороогдсон билээ. Мөрдлөг шалгалтаар түүнийг хоёр эмэгтэй VX хэмээх хорт хийгээр хордуулсан болох нь тогтоогдсон.
Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр талийгаачийн гэр бүлийн хүсэлт, шинжээчдийн зөвшөөрлөөр шарилыг нь БНАСАУ-д хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгджээ. Харин одоо түүний шарил хаана байна вэ. Түүнийг хаана оршуулсан бол?
Малайз улс Ким Жун Намын шарилын оронд Хойд Солонгосоос гарч чадахгүй болсон Малайзын есөн иргэнээ эргүүлэн авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Ким Жун Намын шарилыг Куала-Лампурын моргоос гарган авсан аж. BH Online-ийн мэдээлснээр цогцсыг Херас хэмээх хотын нэгэн дүүрэгт хүргэж өгөх зааварчилгаатай байжээ. Үүнээс гадна Ким Жун Намын гэр бүл, үр хүүхэд нь түүний шарилыг авахаас татгалзсан юм. Ингээд Хойд Солонгос авахаар болж, Хятадаар дамжуулан төрсөн нутагт нь авчирчээ. Харин түүнийг хаана оршуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.