Туул голын тэхий дунд ажиллах дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усны “мангас” драг. Алтаа ухах, угаах, ялгах зэрэг бүх ажлаа өөрөө гүйцэтгэдэг дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усанд хөвөгч энэхүү техникийгнутгийнхан “мангас” гэх юм билээ.
Мангасаар нь дуудахаас ч аргагүй, эрхэм гишүүний эл сонголт уул уурхайн салбартаа хамгийн хоцрогдсон, байгальд ээлгүй технологи гэнэ. Байгаль хорлон сүйтгэгч энэхүү драгийг эрхэм гишүүн эдүгээ 4 дэх жилдээ ашигласаар байгаа нь дэндүү увайгүй хэрэг.
Өнөөх “урт нэрт” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль Гишүүн таны үүсгэн байгуулж удирддаг компани дээр яагаад хэрэгждэггүй юм бэ. Гүний болоод хөрсний усаар тоглогч Монполиметийн драгуудын балаг ундны усанд заналхийлээд хэдийг хүртэл ажилласаар байх вэ.
Эх сурвалж: niigmiintoli.mn