Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт (2017.09.18-22) нийт 18 тэрбум 152 сая 438 мянга 161 төгрөгийн арилжаа хийжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ хоёр их наяд 36 тэрбум 153 сая 985 мянга 176 төгрөг болж “MSE ALL” индекс 1050.33 нэгж болж 2.21 хувиар өсөв.
Нийт зохион байгуулсан таван удаагийн арилжаагаар нийт 57 компанийн нэг сая 381 мянга 748 ширхэг хувьцааг 623 сая 528 мянга 847 төгрөгөөр борлуулсан байна.
Мөн 184 мянга 439 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээлд 16 тэрбум 889 сая 5 мянга 804 төгрөгөөр, 12 мянга 474 үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 1 тэрбум 239 сая 808 мянга 820 төгрөгөөр тус тус борлуулжээ.