Эдийн засаг

Алт тушаалт 1.1 тонноор өсөв

Монголбанк энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм. Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрчээ.

Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм. Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг ажээ. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай.

Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг. Харин Монголбанканд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой юм. Та Монголбанкинд алтаа худалдснаар Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close