Хуучин орон сууц хямдарчээ

Сар бүр танилцуулдаг Монголбанкны “Орон сууцны үнийн индекс” (2017.09.19) бэлэн болжээ. Наймдугаар сарын дүн мэдээнд нийслэлийн шинэ, хуучин 4986 орон сууц хамрагдсан байна.
Энэ сарын байдлаар Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 72.2 сая төгрөг болж өмнөх сараас 0.67 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.24 хувиар тус тус буурчээ. Зарим дүүрэгт хуучны хоёр өрөө байр 50 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2 сая төгрөг болж өмнөх сараас 3.38 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.01 хувиар тус өсчээ. Наймдугаар сард орон сууцны үнэ байх ёстой хэмжээнээс 0,88 хувиар өслөө. Энэ нь өмнөх долдугаар сараас 0,60 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,61 хувиар буурсан гэсэн үг юм.