Хойд Солонгос дахин АНУ болон Японы зүг пуужин харвасан тохиолдолд хариуг нь барина гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жим Маттис өчигдөр (2017.09.18) мэдэгджээ.

Тэрбээр Пентагонд сэтгүүлчидтэй уулзахдаа  Трампын засаг захиргаанд Пхеньяны эсрэг төлөвлөсөн зүйл байгаа. Ингэхдээ Сөүлийг эрсдэлд оруулахгүй хэмээсэн байна. Гэхдээ Пхеньяны эсрэг цэргийн ажиллагаа явуулах, кибер халдлага хийх эсвэл өөр зүйл бий эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Саяхан АНУ болон БНСУ-ын Батлан хамгаалах яамны сайд нар хүйтэн дайны дараа Солонгосын хойгоос татсан АНУ-ын цөмийн зэвсгийг буцаан байрлуулах асуудлыг хэлэлцсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн