Үндэсний бодлогын хорооны гишүүнээр өрсөлдөхийн тулд гурван сая төгрөг төлнө

Ардчилсан намын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль ид явагдаж байна. Үүнтэй зэрэгцэн намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл ч давхар хийгдэж буй аж.
Харин Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-ны сонгуульд өрсөлдөх гишүүд намдаа гурван сая төгрөгийн дэнчин төлнө. ҮБХ-ны 380 суудалд одоогоор 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна гэж АН-аас мэдээлжээ.
Намын удирдлагыг баг сонгуульд оролцох гишүүддээ гишүүнчлэлийн 1200 төгрөгийн татварыг төлж, баталгаажуулсан байх шаардлага тавьж байгаа юм байна. Сонгуульд өрсөлдөгчдийн бүртгэл энэ сарын 11-нд дуусах гэнэ.