Монголын эмэгтэй тамирчдын салхийг хагалан “Барселон-1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Мөнхбаярын санаачилсан тэмцээн өнгөрсөн амралтын өдөр (2017.09.17) амжилттай болж өндөрлөлөө.
Буудлага спортын Аварга клубт зохион байгуулсан Олимп, дэлхийн аваргуудын нөхөрсөг халз тулаанд Д.Мөнхбаяр 192 оноогоор түрүүлж, Сербийн буудагч олимп дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалжээ.
Энэ тэмцээнд олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр, олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар ур чадвараа сорилоо.
Энэ онд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ой тохиож буй юм.